Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Түүчнлэн Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын багийн явцыг хэлэлцэнэ. Үүнээс гадна Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ, Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөг баталлаа
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш