Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнамын Вин-Вук хотод болж байгаа.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб "В" хэсгийн эхний хоёр тоглолтдоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа", Казахстаны "Алтай" клубт 0:3-аар тус тус хожигдсон юм. Харин өчигдөр Монголын шигшээ баг гурав дахь тоглолтоо Хонконгийн "Хип Хинг" клубтэй хийж 3:1-ээр буулган авчээ. Манай баг эхний партад 22:25-аар хожигдсон ч удаах гурван үед 25:9, 25:20, 25:17-гоор илүүрхэж, ялалт байгуулсан байна. Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын “Даймонд Фүүд Файн Чеф-Эйр Форс" багтай өнөөдөр хийнэ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Улсын аварга малчин, тариаланчдыг шалгарууллаа
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
Монгол тамирчин БНСУ-ын лигт тоглох эхлэлийг тэд тавина