Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
2023 оны 05-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -1...+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. +6...+8 градус дулаан байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Улаанбаатарт өнөөдөр 8-10 хэм дулаан, хур тунадас орохгүй
Хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар шуургатай байна