Олимпын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.
Дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор манай улсаас 10 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 67 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт хоёр дахь тулаанаа Армений Гурген Мадоянтай хийж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарчээ.
Манай тамирчин өнөөдөр Туркменистаны Сапармырат Одаев, Венесуэлийн Кристианн Паласио нарын ялсантай нь хүрэл медалийн төлөө тоглох юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Энхрийлэн хос медальтан боллоо
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд