Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-ний хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг 63.5 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгараад байсан юм. Харин алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдав.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Энхрийлэн хос медальтан боллоо
Б.Чинзориг 2 дахь ялалтаа авлаа
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ