Казахстаны нийслэл Астанад болж буй самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын баг тамирчид байлдааны самбын залуучуудын ангилалд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Б.Мөнхтуяа алт, 65 кг-ын жинд "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин С.Элбэгзаяа, -72 кг-д ҮБТДС-ийн оюутан Б.Анужин нар мөнгөн медаль хүртсэн бол, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд "MJ" клубын тамирчин Т.Мөнгөн-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд
Л.Энхрийлэн хос медальтан боллоо