ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийн нээлт боллоо.
Үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нар оролцлоо.
Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компаниудаас хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 50 залуу инженер, дунд шатны менежерүүд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Сургалтыг Удирдлагын академийн багш, судлаачид, уул уурхайн салбарын гадаад мэргэжилтэн, профессорууд удирдан явуулах бөгөөд 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.
“Манлайлагчийн хандлага, ур чадвар”, “Хариуцлагатай уул уурхай, салбарын хөгжилд тулгарч буй сорилт, арга зам”, “Хамтын ажиллагаа карьер хөгжил” гэсэн үндсэн гурван үе шатаас бүрдэх тус хөтөлбөрт оролцогчид манлайллын чадварт суралцаж, салбар, байгууллагынхаа хөгжилд тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлж, хэрэгжүүлэх ур чадварыг эзэмших ажээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
Япон улсад суралцсан 105 оюутан эх орондоо ирлээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш