SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Боловсролын багц хуулийг хүлээлгэн өглөө


    С.Мөнхбаатар
     2023-08-25 17:01
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Боловсролын тухай багц хуулийг УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталсан. Тус хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жаргалмаа нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон боловсролын салбарын удирдлагууд, багш нарт хүлээлгэн өглөө.

    “Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар  үг хэлсэн. Тэрбээр өрсөлдөх чадвартай монгол хүн бэлтгэх нь энэ удаагийн боловсролын хуулийн цогц шинэчлэлийн гол зорилго байлаа. Боловсролын багц хууль 2023 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ямар ч хууль түүнийг хэрэгжүүлэгч засаглалгүйгээр оршин тогтнохгүй гэсэн үг байдаг. Аливаа хуулийг хэрэгжүүлж байж л түүнд тусгасан үзэл санаа, шинэчлэл амилна. Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг гүйцэтгэх засаглах, Засийн газарт ногддог. Та бүхэн энэ үйл хэрэгт гар бие оролцож, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эрдэм боловсролыг түгээх чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө манлайлж, зөвлөж, чиглүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

    Боловсрол бол Монгол Улсын тэргүүлэх салбар юм. Яагаад гэвэл ардчилал, хүний эрх, хөгжлийн суурь бүгд боловсролоос үндэслэдэг. Боловсрол бол хөгжлийн хүч. Боловсрол бол хувь хүний сайхан амьдралын баталгаа. Боловсрол бол өөрт заяагдсан эрхээ эдлэх боломж юм. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад одоо байр сав гэх мэт хатуу дэд бүтцээс илүүтэй багшийн хөгжил, хүний нөөцийн хүрэлцээ, ур чадвар зэрэг зөөлөн дэд бүтцэд анхаарах бодлогыг явуулах ёстой гэж үзэж байна.

    Энэ үзэл санаа ч энэ удаагийн Боловсролын багц хуульд суусан. Энэ хүрээнд боловсролын салбарын санхүүжилтыг оновчтой болгох үүднээс боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр энэ оны зургаадугаар сард хийсэн төсвийн тодотголоор багшийн цалингийн зэрэглэлийг, доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тухайлбал, сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, туслах багшийн цалинг 2022 онд тогтоосон цалингийн хэмжээнээс 45-65 хувиар нэмэгдүүлж, энэ оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид багшийн хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Боловсрол бол манай үндэсний баялаг юм. Иймд бид Үндэсний баялагийн сангаар боловсролын салбарыг дэмжих ёстой.

    Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль чухал ач холбогдолтой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Үндсэн хуульдаа байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, түүний үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж нийт ард иргэддээ тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж тусгасан. Энэхүү зарчмаар хөгжлийн тулгуур, улс орны тэргүүлэгч салбар болох боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой. Тухайлбал ЭЕШ-аар 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулснаар чадварлаг сурагчид төрийн дэмжлэгтэйгээр боловсрол эзэмших бололцоо нээгдэнэ. Мөн багшийн хөгжлийг дэмжих асуудал чухлаар тавигддаг. Багшийн мэргэжил эзэмших, багшийг магистр, докторт сурахад Боловсролын зээлийн сангаас сургалтын зээл өгдөг байх шийдлийг мөн санал болгож байна хэмээн танилцуулсан юм. Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр,  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, боловсролын салбарын хүрээнд хийж буй шинэчлэлээ танилцууллаа.

    Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэл дүүргийн бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нарын төлөөлөл үргэлжлүүлэн Боловсролын багц хуулийн талаарх салбар хуралдаануудад оролцож, хуулийн шинэчлэлтэй танилцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна

    2023-08-25 16:58

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37

    Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай

    2023-04-21 13:46
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.