3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн, оны 13 дахь их дуулга "Chengdu Masters" аравдугаар сарын 21-22-ны хооронд болно.
Тус тэмцээнд оролцох гурван эрхийн төлөөх "Suntory Shanghai 2023" Challenger тэмцээн өчигдөр /2023.08.27/ өндөрлөж Хятадын "Beijing" Монголын "Ulaanbaatar MMC Energy" багийг 19-16 харьцаагаар хожиж түрүүллээ.
Shanghai Challenger-т Монголын гурван баг оролцсоноос Ulaanbaatar MMC Energy баг дэд байр эзэлснээр ийнхүү Ченду явах эрхтэй болов. Тэд энэ тэмцээнд АНУ-ын "NY Harlem", Польшийн "Warsaw Lotto" зэрэг хүчтэй багуудыг буулган авсан юм.
- Зүүн Азийн залуучуудын наадамд манай улс медалийн тоогоор тавд жагсаж байна
- Sukhbaatar challenger тэмцээнд Монголын таван баг тоглоно
- Эмэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хожлоо
Тэдэнтэй хамт "D" хэсэгт багтсан Монголын "Bayangol Broncos" баг хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин "C" хэсэгт багтсан "Sansar MMC Energy" баг Сербийн "Liman Huishan NE" багийг хожиж хасагдах шатанд шалгарсан ч Австрийн "Vienna" багт хожигдож тэмцээнээ дуусгасан юм. "Vienna" баг Ченду хотыг зорих гурав дахь эрхийг авсан билээ.
Ийнхүү Chengdu Masters-т өрсөлдөх эхний таван баг нэрс тодорлоо. Жагсаалтыг Сербийн "Ub Huishan NE" тэргүүлж Литвийн "Raudondvaris Hoptrans" баг удаалж байна.
3х3 сагсан бөмбөг сонирхогчдын хүлээж буй дараагийн тэмцээн бол есдүгээр сарын 9-10-ны хооронд болох "Constanta 2023" их дуулга болон мөн өдрүүдэд Монголд болох "Sansar 2023" Challenger юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
А.Ананд оноогоороо дэд байрт бичигдэв
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
Шайбтай хоккейн ДАШТ Улаанбаатарт болно