Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ муудалцан хүүхдээ орхиж явсан тухай бичлэг Налайх дүүргийн нэгдсэн Фэйсбүүк групээс тархсан. Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
Тэрбээр "Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажлыг эхлүүлсэн. Шалгалтын дүнд 4 сартай А гэх хүүхэд гудамжинд байсан. Хүүхдийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзлэгт оруулан хүүхдийн түр хамгаалах байранд хүргэн хамгаалалтанд авсан байна. Хүүхдийн эцэг эх болох 28-38 насны эрэгтэй эмэгтэйг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлсэн юм. Өнөөдөр шалгалтын ажиллагааг явуулж байна. хүүхдийн эрх зөрчигдсөн талаар МУ-ын Зөрчлийн хуулийн 6.2.7-д зааснаар хүүхдийн биед халдсан, дэргэд нь архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол хүнийг 300 нэгжээр торгох хуультай. Шалгалтын дүнд цагдаагийн байгууллагаас шалгах явцад энэ төрлийн шинжтэй үйлдэл байх юм бол хуулинд заасан хариуцлагыг оногдуулна. Хүүхдийн эрх зөрчигдсөн мөн эсэх талаар, тухайн гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байгаа эсэх талаар шалгалтын ажил зохион байгуулж байна гэлээ.
2 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлэх зарлиг гаргалаа
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно