Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2023.10.02/ орой Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэнэ. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ