ХҮН намын нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ногоон автобустай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлтийг хүргүүлэв.
Тус хүсэлтэд "Zyle Daewoo bus" компанийнхан хил дамнасан залилан, луйвар хийсэн эсэхийг тус улсын прокурорын байгууллагаар шалгуулах, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудалд хамтарч ажиллах тухай дурджээ.
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Энэ бол том асуудал. Үүнийг илчлэхэд тусалсан, автобусыг Сүхбаатарын талбайд авчрахад очиж үзэж, шалгасан Улаанбаатарын нийт иргэддээ талархал илэрхийлье. Иргэд хамгийн хүчтэй шүү. Иргэдэд хүч нь оршиж байгаа цагт л ардчилал зөвөөр хөгжинө гэж боддог” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг