Нийтийн тээврийг зорчуулах зорилгоор Яармагийн замын нэгдүгээр эгнээнд хашлага тавьсан. Гэвч иргэд уг хаалтыг осол, аваар гарахад их нөлөөлж байна гэж шүүмжилсэн тул Наадамчдын гудамжны эгнээ тусгаарлах хайснуудыг буулгаж эхэллээ. Харин иргэд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусны буудал, сургууль орчмын газарт байршуулсан хайсыг хэвээр үлдээх юм байна.
Эгнээ тусгаарлах хайсыг өнгөрсөн есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хоёр талдаа тус бүр 6,3 км зайд байрлуулсан. Энэ хугацаанд нийтийн тээврээр зорчилт 8-10 хувиар, автобусны зорчилтын хурд 12,2-оос 17,4 болж өссөн байна. Харин автомашины зорчих тоон үзүүлэлт буураагүй гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
"Цахим бугуйвчинд ирсэн анхааруулгыг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт"