ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг нэвтрүүллээ.
Үүнд төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийсэн нь амжилттай болжээ.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийсэн байна. Цаашид тус эмнэлэг өөр хэд хэдэн эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөч эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал