Улсын Их Хурал(УИХ) дахь Монгол Ардын Намын(МАН)-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Хоёр асуудал хэлэлцсэний нэг нь 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудал байв. Хуулиараа хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн товтой холбоотой асуудлаар УИХ тогтоол гаргадаг бөгөөд сарын дараа энэ хугацаа дуусна.
Одоо мөрдөж буй хуулиар улсын хэмжээнд 76 мандаттай, 29 тойрог байгаа.
2024 оны сонгуульд ямар тойргоор орох вэ гэдэг нь чухал асуудал. Сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны зэрэг хүчин зүйлсийг байхгүй болгох хэрэгтэй. Улс орноо бодсон сонгуулийн том тойрог хэрэгтэй гэж үзэж байгаа учир бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс намтай зөвшилцөж, санал авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү зөвшилцөөд, санал боловсруулж оруулж ирэх чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад МАН-ын бүлгийн зүгээс чиглэл болгосон шийдвэр гаргалаа" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай