Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 18-ны 01:08 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 31 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 51 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 62 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 60 гаруй мянган удаа газар хөдлөлт бүртгэгдээд байгаа. Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Увс аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв
“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө