Өнгөрсөн онд Канн-ы кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК нэгдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийснээсээ хойш нийтдээ 31000 хүн үзжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатар кино наадмаар уг кино анхны үзэгчдийн хүртээл болсон юм.
Найруулагч П.Золжаргал киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж байгаа билээ" гэсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол уран бүтээл анх удаа Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд нэр дэвшлээ
“Сэр сэр салхи” кино 2024 оны Оскарын наадамд нэр дэвшинэ
Монголын баримтат кино Амстердамын кино наадмын шилдэгээр шалгарчээ