Энэ оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг хавдрын мэс заслыг хийж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлэг нэгдүгээр сарын 10-ны өдөр элэгний тавдугаар сегментэд байрласан анхдагч хавдартай 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд дөрвөн эмчээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхжуулсан байна. Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд нэвтрүүлжээ
Эрүүл мэндийн сайд сахилга, хариуцлагыг сайжруулах албан даалгавар гаргалаа
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөч эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ