Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулна.
Автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, санал солилцов. Уулзалтаар “Торгоны зам” ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудалд Монгол Улс дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарахыг ОХУ-ын талаас хүслээ.
“Торгоны зам” автомашины раллиг уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны дийлэнх хэсэг нь манай орны нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай байх юм. Мөн олон орны тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллага ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтойг БОАЖЯ онцлон мэдээлжээ.
Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, холбогдох албаны төлөөлөл, ОХУ-ын талаас Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал Тукманов Сергей Александрович, Төслийн багийн орлогч дарга Соколов Виктор Владимирович, Агаарын тээвэр хариуцсан захирал Бубнов Алексей Юрьевич, Бивуак бүтээн байгуулалт, кейтеринг хариуцсан захирал Агмалетдинов Юрий Анатольевич, Маршрутын аюулгүй байдал хариуцсан захирал Рязанцев Андрей Игорьевич, Ложистик ба гаалиар дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан захирал Гусев Алексей Анатольевич нар оролцов.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Шайбтай хоккейн ДАШТ Улаанбаатарт болно
Монгол тамирчин БНСУ-ын лигт тоглох эхлэлийг тэд тавина
Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ