Сүүлийн үед Биткойны ханш хурдацтайгаар өсөх болсон. Тэгвэл өнөөдөр /2024.03.12/ тус криптовалютын ханш 72 мянган ам.доллар давсан байна.
Өнөө өглөө арилжаа эхлэхэд Биткойны ханш 71,924 ам.доллар байсан бол үд дундын арилжаанд 72,886.14 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрлээ.
Эргэн сануулбал, тус криптовалют 2021 оны арван нэгдүгээр сард 68,999.99 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд амжилт байсан бол энэ удаагийн өсөлт уг үзүүлэлтийг давсан явдал болж байна.
Эл өсөлтийн ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй арилжаалдаг сан буюу ETF-ийн арилжаа нэмэгдсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Энэ жилийн эхээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Биткойн дээр суурилсан ETF буюу биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгосон. Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгосон нь хүмүүсийн сонирхлыг сэдрээн, хөрөнгө оруулагчдад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шинэ боломж нээсэн билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Эмийн үнэ гаалиар нэвтэрснээс 33.2 хувиар нэмэгдэж зарагдаж байгааг тогтоожээ
Ирэх сард баруун зүгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Нийгмийн даатгалын сангийн орлого 44 хувиар нэмэгджээ