Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр байгуулсан санамж бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэх, хөрөнгө оруулалтын бодлогыг ил тод, засаглал сайтай байлгахад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн үр ашигтай харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК нь 2015 онд байгуулагдсан, Монголд үйл ажиллагаа явуулж буй албан ёсны арилжаа, тооцооны тусгай зөвшөөрөлтэй, анхны хувийн бирж юм. Цаашид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэх ажлыг шат дараалалтай хийж байгаа бөгөөд арилжааны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Дээрх форумаар засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана
Улаанбаатар хот аялал жуулчлалын салбарт Манжуур хоттой хамтарна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүлнэ