“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хэлэлцүүлгээр маргааш буюу энэ сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд үргэлжилнэ.
Ардчилсан намаас 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн "Бүтэн Ардчилал" мөрийн хөтөлбөртөө олон нийтийн саналыг тусгах зорилгоор Монгол орны 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчлээ оролцуулан салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа юм. Улмаар бүх гишүүдээс гарсан саналыг нэгтгэн мөрийн хөтөлбөртөө тусгах юм.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх саналыг нэгтгэх юм. Энэ хүрээнд Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлгийг тус намаас шат дараалан зохион байгуулж байна. Ингэснээр, Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна гэдэг агуулга гэдгийг өмнөх хэлэлцүүлгүүдээр Ардчилсан намын удирдлагууд онцолж байна.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг