ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулахдаа "Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор ирэх долоо хоногоос иргэн бүр Хуримтлалын санд данстай болох болзол хангагдаж байгаа"-г мэдээллээ.
Тэрбээр, "Үүнтэй холбогдуулж И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн порталд цэс нэмэх үүргийг Ерөнхий сайдаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад өгсөн. Ирэх долоо хоногт Төв банк, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яамны хамтарсан ажлын хүрээнд иргэн бүрд ногдож буй бэлэн бусаар зарцуулах мөнгөн дүнгийн хэмжээ тодорхой болно.
Тус сангийн орлогын эх үүсвэрийг иргэдийн боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулахаар хуульд тусгасан. Шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Монгол банк болон арилжааны банкууд хийнэ. Өөрөөр хэлбэл, иргэн бүр дээр бичилт хийгдэнэ гэсэн үг" хэмээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Автобусны гэх асуудал болон Админерал компанитай би ямар ч холбоогүй
Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй