Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний дагуу СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил дуусч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2024.05.22/ нээлээ.
Тус ажлын хүрээнд, хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Нарны замыг өнөөдрөөс гурав хоног хаана
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийг түр хаана
Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа