SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл


    С.Мөнхбаатар
     2025-03-29 02:21
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд батлагдсан 1992 оны шинэ үндсэн хуулиар төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн цэцэрлэг, сургууль байгуулахыг зөвшөөрснөөр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд борооны дараах мөөг шиг олширсон. Эхэндээ шилжилтийн хүнд хэцүү үед төрийн ачааг үүрэлцэж, боловсролын шинэ хөтөлбөр оруулж ирж байгаа мэтээр хэт өөдрөгөөр төсөөлж ирсэн ч өнөөдрийн өндөрлөгөөс харахад эцэг эхчүүдийн үр хүүхдээ эрдэм боловсролтой болгох цагаахан хүсэл дээр дөрөөлсөн хүүхдээр, боловсролоор мөнгө хийгч бүхэл бүтэн бизнесийн бүлэглэлүүд бий болгосон нь хэнд ч нууц биш.

    Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр тэдгээр бүлэглэлүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газарт шургалах болсон нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор сонгогдсон энэ парламентийн үед бүр ч илүү тодорч байна.

    Боловсролоор мөнгө хийдэг бизнес, улс төрийн бүлэглэлийнхний хувьд төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын үзүүлж байгаа боловсролын үйлчилгээ, чанар, хүртээмж муу байх тусмаа бизнесийн орон зай нь тогтвортой томорч байдаг ийм нэг хувийн ашиг сонирхол давамгайлсан хандлага өнөөдрийн боловсролын систем доголдох, уруудан доройтох гол шалтгаан болсныг дээр дооргүй л ярьцгааж байна.  

            Тийм нэгэн бүлэглэлийн тод, том төлөөлөл бол ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, эзэн Жанчивын Галбадрах, тус сургуулийн захирал асан Пүрэвсүрэнгийн Наранбаяр нар юм. Холимог системээр явагдсан 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Галбадрах нь эрх баригч МАН-ын жагсаалтын 11-т бичигдэн сонгогдсон бол, П.Наранбаяр нь Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшин сонгогдсон төдийгүй МАН, АН, ХҮН гурван намын хамтарсан Засгийн газарт Боловсролын сайдаар томилогдоод байна. Олон нийтэд боловсролын салбарын төлөөлөл гэсэн эерэг имиж бүрдүүлж чадсан Наранбаяр, Галбадрах нар нь эрх мэдэлд хүрэнгүүтээ хэтэвчээ зузаалах, боловсролоос мөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсныг бид энэхүү нэвтрүүлгээрээ хөндөх болно.  

            Галбадрах нь боловсролын бүх түвшинд бизнес хийж, зэгсэн хөрөнгөжсөн шаггүй овжин нөхөр гэдгийг ойр тойрныхон нь, боловсролын салбарынхан хэлдэг юм билээ. Тиймдээ ч Шинэ Монгол харумафужи цэцэрлэг, Шинэ Монгол дунд сургууль, Шинэ Монгол Харумафужи дунд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, Шинэ Монгол технологийн дээд сургууль гээд бүх түвшний цэцэрлэг, сургууль байгуулан ажиллуулсан төдийгүй “Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв” ТББ-ыг 2021 оны 3-р сард үүсгэн байгуулжээ.

    Энэ Төрийн бус байгууллага нь Шинэ Монгол сургуулийн шилдэг туршлагыг судалж, түгээн дэлгэрүүлэх, төсөл хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэх гэсэн сайхан зорилготой ашгийн бус байгууллага хэдий ч байгуулагдсан цагаасаа дандаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн.

    Тухайлбал 2022 он, 2023 онуудад Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төсөл гэгчийг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн 68 сургуульд хэрэгжүүлсэн байдаг. Энэ ч ПиАраараа Монгол Ардын Намд тоогдон, 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 11-т бичигдэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон биз ээ.  

    Энд нэг зүйл нэмээд хэлэхэд Галбадрах УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2024 оны 9-р сарын 4-нд уг төрийн бус байгууллагаа өөрийн төрсөн охин Галбадрахын Суурийн нэр дээр шилжүүлсэн ч өөрөө эцсийн өмчлөгчөөрөө үлдсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас ороод хэн ч харчихаж болно.  

    Галбадрах, Наранбаяр нар нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний тангаргаа өргөсний дараахан буюу 2024 оны 7-р сарын 19-ний өдөр албан уулзалт хийсэнь Боловсролын яамны пэйж хуудсанд зураг хөрөгтэйгөө дурайж байна. Энд “Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзав.

    Тус багийг Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2020 оноос хойш удирдаж, сум, аймгийн төвийн 58 сургууль, нийслэлийн 2 сургуульд сайн сургуулийн менежментийг амжилттай нэвтрүүлжээ. 

    “Сургуулийн менежментийг сайжруулах нь сургалтын чанарыг дээшлүүлэх бодит шийдэл мөн” гэж Ж.Галбадрах багш өгүүлэв. Зүрх сэтгэлийн боловсрол, сургалтын сайн чанар, багш нарын багийн ажиллагаа, удирдлагын менежментийг сайжруулах монгол арга технологийг Шинэ Монгол сургууль хэдийн бий болгосон. Энэ технологи, зарчмыг бид ирэх жилд 200 сургуульд нэвтрүүлнэ. Сайн сургуулийг таны дэргэд авчрах бодлого орон даяар хэрэгжинэ.” гэж бичсэн нь тохиолдлын зүйл биш, Наранбаяр хуучин эзэн Галбадрахтаа ач санаж, ажлыг нь бүтээж өгсний жишээ мөн гэлтэй.  

    Энэ уулзалтын үргэлжлэл, яригдсан ярианы биелэл болж, Боловсролын сайд Наранбаяр 2024 оны 9-р сарын 9-ний өдөр А/72 тушаал гаргаж, Сургуулийн менежементийг сайжруулах төслийг дэмжиж төрөөс 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг олохоор болж, 800,000,000 (найман зуун сая) төгрөгийг 2024 оны төсвөөс, 400 саяыг нь 2025 оны төсвөөс олгохоор зохицуулалт хийж өгчээ. Мөн 2024 оны 10-р сарын 10-ны өдөр А/136 тоот тушаалаа гаргаж, аль аль 120 сургуульд энэ төслөө хэрэгжүүлэх жагсаалтыг баталж өгсөн байна.  

    Үүнээс хойш жагсаалтаар батлагдсан 120 сургуультай Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-аас цахим гэрээ хийж, Боловсролын ерөнхий газраас гэрээ байгуулсан сургуулиудын дансанд тус бүр 10,000,000 (арван сая) төгрөгийг шилжүүлж, сургуулиуд дээрх төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн байна. Эндээс УИХ-ын гишүүн, сайд дарга нарын хувийн ажил яаж гялалзтал бүтдэгийг тодоор харж болохоор байгаа биз.  

    Одоо асуудлын гол нь мань Галбадрах УИХ-ын гишүүний хувьд төрөөс, төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар мөнгө төлбөр авч болох эсэх нөгөө Наранбаяр нь УИХ, Засгийн газрын гишүүний хувьд УИХ-ын гишүүний, тэр дундаа хувийн сургуульд нь ажиллаж байсан захирлынхаа хамаарал бүхий ТББ-д  ийм дэмжлэг үзүүлж болох эсэх тухай хууль зүйн асуудлыг хөндье.  

    Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, 22.3-т “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  

    Хоёрдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ... хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.”, 201.3-т “Энэ хуулийн 20.2, 201.1, 201.2-т заасныг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно.” гэж тус тус заажээ.  

    Яаж ч бодсон Ж.Галбадрах, П.Наранбаяр нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж Эрүүгийн болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиа зөрчсөн нь илт байна.  

    Гуравдугаарт, Асуудал бүр хүндэрч, УИХ-ын гишүүний хувьд төрийн сүлдний өмнө өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал руу орно. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Галбадрах, П.Наранбаяр нарын асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өгч, өргөсөн тангаргаасаа няаж Үндсэн хууль зөрчсөн эсэх болон Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлтэй эсэхийг шалгуулах шаардлагатай юм. Үүнээс цааш газар үгүй, цэцийн дээр хөх тэнгэр бий гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх аа 

    Уг нь энэ хоёр хүн өөрсдийгөө Японд боловсрол эзэмшсэн, өндөр ёс суртахуунтай хүмүүс л гэдэг юм билээ. Мэдэн будилаад ч хамаагүй ард түмнээсээ уучлал гуйгаад зайгаа тавиад өгвөл энэ ард түмэнд л хэрэгтэй юм даа.  

    Хатигийг яаж цэвэрлэдэг билээ. Шахаж л гаргана шүү дээ.  

    Үргэлжлэл бий .... 

    4 сэтгэгдэл

      2
      Нэргүй 30 March 2025 15:10 |
      Тэр Наранбаярыг огцруул!!! Сайд хүн өөрөө хууль зөрчихөөд юун шударга ёс ярьдаг билээ.

      2
      Болормаа 30 March 2025 15:12 |
      Наранбаяр огцор. Ашиг сонирхолтой луйварчин зайл аа

      1
      Сугар 30 March 2025 18:53 |
      Инээдтэй юм бичих юм аа. Бичих юм аа олж ядсан гэдэг нь

      1
      Зочин 31 March 2025 07:54 |
      Яг үнэн бичжээ. Сайн нийтлэл бна.

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Монгол айл бүр өргөө гэрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриаллаа

    2024-05-07 13:58

    Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа

    2024-02-01 17:37

    Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна

    2023-05-05 14:51
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    5 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    5 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    6 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    6 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    6 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    6 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    6 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    6 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    6 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.