Өндөр цалинтай буюу нэг сая төгрөгөөс дээш төгрөгөөс доош цалинтай ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор төсвийн тодотголын төсөлд тусгана хэмээн ХНХ-ын сайд А.Ариунаяа өнөөдөр мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.
Энэ асуудлаар ЗГХЭГ-ын 11-11 утсанд санал, гомдол ихээр ирж байгаа тул энэхүү буцаан олголтыг нэг сая төгрөгөөс дээш цалинтай ажилчдад хамаарахгүй байхаар төсвийн тодотголын төсөлд өөрчлөлт оруулсан байна.
Өнөөдөр төсвийн тодотголын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, "Энэхүү хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана. Нэг сая болон түүнээс доош төгрөгийн орлогоос төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно. Үүнд 172 тэрбум буюу 2022 оны төсөвт 150 тэрбум, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр иргэн эхэлж НДШ-ийг төлнө. Тэр хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно гэсэн үг. Харин өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Газрын тос, уул уурхайн салбараас бусад ААН-ийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна