Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Уг нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангаруулна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Тухайлбал, онц хүнд гэмт хэрэгт торгох шийтгэл ногдуулахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх зохицуулалт тусгасан байна. Мөн авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа 5 жил болгож, энэ төрлийн гэмт хэрэгтэн нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгажээ.
Түүнчлэн 16 хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг хорихоор зохицуулж, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг, авлига, хүн төрлөхтний эсрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгасан байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв