Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийн хурал хийхдээ, “Монгол Улс сүүлийн 30 жилд төр, орон нутаг, хувийн хэвшил бизнесийн салбарт өрсөлдөж ирсэн. Гэхдээ төрийн өмчит компаниудад засаглалийн зөв тогтолцоог бүрдүүлж чадаагүй. Тиймээс энэхүү алдааг засах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд УИХ дөрвөн жил тутамд төрийн хийвэл зохих бизнесийн жагсаалтыг гаргадаг, жагсаалтад орсноос бусад салбарт оролцохыг хориглох зохицуулалт оруулсан. Мөн төр бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэх үүднээс зарим төрийн болон орон нутгийн өмчит компанид “алтан хувьцаа” эзэмшиж, өөрийн хувьцаа, төлөөллийн эрхээ хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалт орж байгаа. Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компанийг ашгийн төлөө, ашгийн бус гэсэн хоёр ангилалд хуваахаар төлөвлөж байгаа. Дээрх хуулийн төсөлд эхний ээлжинд ашгийн төлөө төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлыг зохицуулахаар тусгасан. Дараагийн удаа ашгийн бус гэдэгт стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний компани, эмнэлгийн байгууллагыг оруулахаар хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна