Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргаснийг тэрбээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Тодруулбал, Засгийн газар нөөцийн хонины махны кг тутамд 250 төгрөгийн хөнгөлөлтийг мах бэлтгэсэн аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн нөөцийн мах бэлтгэсэн 23 аж ахуйн нэгж хонины махны үнийг 100 төгрөгөөр хямдруулах болжээ.
Ингэснээр одоо 8300 төгрөгөөр борлуулж буй нөөцийн хонины махны үнэ 7950 төгрөг болох аж.
Түүнчлэн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд бямба, ням гарагт хонины махыг гулуузаар нь борлуулж байгаа. Иргэд гулууз махыг кг-ыг нь 7750 төгрөгөөр авах боломжтой гэдгийг салбарын сайд мэдээлэв.
Ташрамд дурдахад, Монгол Улс энэ онд хот, суурин газрын иргэдийн хэрэгцээнд зориулж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнээс 3600 тонн үхрийн мах, 6800 тонн хонины мах, 1.1 мянган тонн байгаа аж. Нөөцийн үхрийн мах кг нь 8900, ямааны мах 7100 төгрөгийн үнэтэй байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо