"Роснефть"-тэй гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр мэдээллээ.
Манай улс шатахууны 45 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр АИ-92, дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн ийм үзүүлэлт 2013 оноос хойш байгаагүйг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээллийн эхэнд тодотгов. Он гарсаар, манай улсад гэхэд л дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар үнэ өсөөд байгаа юм.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал хэлэхдээ: "Өнгөрсөн сарын ханшаар буюу дэлхийн зах зээлд тонн нь 1110 ам.доллар байгаа шатахууныг дотоодод жижиглэн борлуулахад, литр тутамд 3330 төгрөг болохоор байна. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ литр нь 3330 төгрөгөөр зарагдахаар импортоор орж ирсэн.
Харин бид өнгөрсөн долоо хоногт Роснефть компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн. Үүний үр дүнд АИ-92 шатахууныг литр тутамд нь 2390 төгрөгөөр зарах боломж бүрдүүллээ" хэмээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв