ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын сайн дурынхныг Украины хүчний эсрэг тэмцэхийг уриаллаа.
ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр тэрбээр үг хэлэхдээ, ОХУ-ын дэмжлэгтэй , сайн дураараа байлдахыг хүссэн хүмүүст зөвшөөрөл олгоно гэжээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ойрхи Дорнодод 16 мянган сайн дурынхан ОХУ-ын хүчинтэй зэрэгцэн тулалдахад бэлэн байгаа гэж мэдэгдэв.
АНУ-ын албаны хүмүүс тус гадаадын иргэдэд хот суурин газрын байлдааны чадвартай сиричүүд багтаж магадгүй гэж мэдэгджээ.
Москва бол Сирийн эртний холбоотон, түнш юм. Мөн Путин Сирид өрнөж буй иргэний дайнд тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадын гол дэмжигч байсан юм. Шойгу мөн олзлогдсон барууны танк эсэргүүцэгч пуужингийн системийг Донбассын бүс нутаг дахь Украины салан тусгаарласан Луганск, Донецк мужуудад Оросын дэмжлэгтэй босогчдод өгөхийг санал болгов.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал