SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв


    С.Мөнхбаатар
     2022-03-31 17:32
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны охид Халх голын байлдаанд оролцсон бахархам түүх байдаг аж. Эх орныхоо халдашгүй дархан байдлын  төлөө зүрх, сэтгэлээ зориулсан Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө ганц нь л энх тунх байна. Тэр түүхийн "амьд" гэрч Цэрэнгийн Чимэдцэрэн эдүгээ 97 настай, нийслэл хотноо аж төрдөг бөгөөд эх орноо хамгаалах ариун дайнд явахдаа 15-хан настай байжээ. Түүнийг 2014 онд Монгол цэргийн өдөр, Халх голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Бахархан дурсаж байх Баяндунгийн 16 охины түүх яагаад олон түмэнд "танигдалгүй" өнгөрөв, тэд хэрхэн дайнд мордов гээд түүнээс сонирхох зүйл мундахгүй. Дайны тухай, шархадсан цэргүүдийг асарч байснаа ярих бүрт нь Ц.Чимэдцэрэн гуайн нүдэнд нулимс цийлэгнэж байсныг нуух юун.

    -Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 эмэгтэй энэ дайнд оролцсон түүхийг хүмүүс сайн мэддэггүй. Та энэ тухайгаа дурсаач?

    -Япончууд 1939 оны тавдугаар сард дайн зарлалгүй, шууд манай улсад довтолсон. Япончуудыг наймдугаар сарын 28-нд бут цохисон шүү дээ.

    Би Дорнод аймгийн Баяндун сумын төвд нэг жилийн хугацаатай түр сургуульд суралцаж байлаа. Сумын төвд байсан бүх эрэгтэйчүүдийг дайнд аваад явчихсан болохоор түр сургуульд 14-18 насны 45 охин суралцаж байсан. Тэднээс 16 охин дайнд оролцоно гээд явж билээ.

    -Монгол хүн бүрийн мартаж боломгүй энэ дайны ялалтад та бүхэн ямар үүрэг гүйцэтгэв?

    -Цэргийн эмнэлэг дээр ажилласан. Тэнд тогооч, сувилагч, цагаан хэрэглэл угаагч гээд л янз бүрийн ажилд биднийг хуваарилсан. Ж.Цэмпэлмаа бид хоёр сувилагч болсон. Тэрээр  сумын даргын охин байсан юм. Дайны дараа би тухайн эмнэлэгтээ ажиллахаар үлдэж, нөхөд маань буцсан.

    -Тийм жаахан хүүхдүүд яагаад дайнд оролцох болсон юм бэ?

    -Дайнд оролцох санаачилгыг би гаргасан юм. Тухайн үед би 15 настай байсан. Манай хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Н.Аюуш /16 настай/ гэж хүн байсан. Тэрээр нэг өдөр биднийг хичээл хийж байхад, яриа таниулга хийхээр ирсэн юм. Н.Аюуш дарга хэлэхдээ, манай оронд Японы самуурайнууд халдан довтолж байна. Баянтүмэнг саяхан бөмбөгдлөө. Та бүхэн тэсрэх, дэлбэрэх бөмбөгтэй ижил, сэжиг бүхий зүйл хээр хэвтэж байвал хэрхэвч оролдож болохгүй гэж анхааруулж байсан. Даргын яриаг сонсож байхдаа, бид дайнд чадахаараа дэм болох юмсан гэж бодож байсан. Тэгээд би босоод, "Н.Аюуш дарга аа, нэг санал байна хэлж болох уу" гэхэд, "бололгүй яах вэ" гээд яриагаа түр завсарлаж, намайг сонсож билээ. Тэгэхэд “Би дайны фронтод очиж, чадах бүхнээрээ туслая, надтай хамт явах хүн байна уу” хэмээн зоригтой дуугарсан. Гэтэл танхимд байсан нөхөд маань хэсэг чимээгүй байснаа, гурван хүүхэд саналыг минь дэмжиж бослоо. Бид нөхдөө дахин уриалсан. Дахиад л танхим чимээгүй, хэсэг хугацаа өнгөрсний дараа бидний саналыг 22 хүүхэд дэмжин ар араасаа босоцгоосон. Н.Аюуш дарга хэлэхдээ, "Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж байгаа та бүхний саналыг хүндэтгэж байна. Гэхдээ энэ миний мэдэх хэрэг биш, би та бүхний саналыг намын үүрийн дарга, аймгийн цэргийн хэлтэст танилцуулъя" гээд бидний нэрсийг тэмдэглэж авсан. Ингээд гурав хоногийн дараа Н.Аюуш дарга намайг дуудаж, та бүхний саналыг дарга нар дэмжсэн, 16 хүн явах бололтой гэж билээ.

    -22 охин явна гэж саналаа гаргасан байна шүү дээ. Яагаад 16-г нь явуулахаар болсон юм бол оо?

    -Сүүлд сонсоход, хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдийг хассан юм билээ. Тухайн үед хэлмэгдсэн хүний хүүхэд сургуульд сурахад ч хэцүү байсан шүү дээ.  Бас ганц хоёр даргын хүүхдийг үлдээсэн бололтой юм. Би ч нарийн учрыг нь сайн мэдээгүй л дээ.

    -Та бүхэн сумын төвөөс Баянтүмэн рүү хэрхэн явсан юм бэ?

    -Тэр үед сумын төвд унаа техник байгаагүй. Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр аймгийн төв хүртэл явсан. Биднийг сумын иргэд үдэж өгч байсныг тодхон санаж байна. Бүтэн долоон өдрийн турш үхэр тэргэн дээр явсан. Аймгийн төвд ирэхэд, бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтаж билээ. Удалгүй биднийг Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр суулгаад хүргэж өгсөн. Биднийг орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж авсан даа. Бид найман ханатай хоёр эсгий гэрт хуваагдаж байрласан.

    - Тэр үед дайн ямар байдалтай болж байв?

    -Маш аймшигтай дайн болсон юм билээ. Халуун цэгт нь ороогүй ч япончууд Баянцагаан, Халхын гол, Хайлааст, Алаг морьтын гүүр хүртэл довтолж орж ирсэн. Ингэхдээ манай аймгийн дээгүүр 12 бөмбөгдөгч онгоцтой орж ирээд, бөмбөгдөөд, пулемётоор буудаж байлаа. 

    -Цэргийн эмнэлэгт дайны үеэр ажиллаж байхад хүнд, хэцүү нь юу байсан бэ?

    -Хүнд шархтай, цустайгаа холилдсон хүмүүс ирэх бүрт ямар хэцүү байсан гэж санана. Наранд цохиулсан цэргүүд шархны халуундаа босож гүйнэ, харайна, биднийг зодох ч энүүхэнд шүү дээ. Өөрсдийн ухаан байхгүй юм чинь яахав дээ гээд л бид тоодоггүй, тэднийг их л өрөвддөг байсан. Цэргүүдийн шарх, сорви нь идээлнэ. Идээ бээрийг нь угааж, цэвэрлэдэг. Тэнд 5-6 сувилагч байсан санагдах юм. Таня Петровна гэдэг орос эмчийн заавраар ажилладаг байсан. Хамгийн аймаар нь тэсрэх бөмбөгний шарх байсан. Тэсрэх бөмбөгөнд өртсөн хүн 2-3 хоноод л амьсгал хурааж байсан юм.

    -Тэр үед эм тариа хангалттай байв уу?

    -Оросоос эм тариаг хангалттай өгч байсан. Тухайн үед, оросууд бидэнд хэчнээн их зүйл хийж өгсөн билээ. Тамсаг, цэргийн наймдугаар дивиз, тавдугаар отряд, 27 дугаар отрядыг холбосон нарийн төмөр зам тавьж өгч байсан шүү дээ.

    -Тэр үед цэргийн эмнэлгийн орчин ямар байв?

    -Өвчтөнүүд байшинд хэвтэн эмчлүүлж байсан ч шархадсан цэргүүд олноороо ирэх болж, сүүлд 10 гэр барьсан. Гэр бүрт цэргийн төмөр орыг тойруулаад зайгүй байрлуулсан, өвчтөн дүүрэн байсан.

    -Найз охидуудтайгаа орой амрахдаа л уулздаг байв уу?

    -Амарна гэж ер нь байхгүй дээ. Байнга агаарын дохио ирнэ. Тэр бүр жагсана, нуувчиндаа орно. Ихэвчлэн өвчтөнүүддээ эм тариаг нь дөхүүлэхээр сандран гүйлддэг байсан. Хоол ч идэх зав гардаггүй байлаа. Цус ихээр алдсан цэргүүдийн ам нь хатна. Тэдэнд ус дөхүүлж өгнө, амыг нь чийгтэй “марл”-иар норгосоор, зүгээр суудаггүй байсан.

    -Орос цэргүүд бас тэнд эмчлүүлэх үү?

    -Үгүй ээ. Оросууд Хэнтий аймагт 55 дугаар госпиталь гэдэг тусдаа эмнэлэгтэй. Оросууд тэр эмнэлэгтээ л очно. Манай эмнэлэг Дорнодын тавдугаар дивизэд байгуулагдсан юм.

    -Эмчлүүлж байсан цэргүүд нь ямар байдалтай байв?

    -Тэд маань хүнд шархадсан ч цэргээс халагдъя, гэртээ харъя гэж ярихгүй. Бушуухан эдгээд, буцаж очоод байлдъя гэдэг байлаа. Халшраад, больё, буцъя гэх хүн байхгүй, тийм үе байсан шүү.

    -16 охиноос хэн нэгэн нь дайнд ирсэндээ харамсах, буцах тохиолдол гарч байв уу?

    -Үгүй шүү. Яг л үүргээ гүйцэтгээд харьсан даа. Индүүчин нь индүүдлэгээ хийгээд, тогооч нь хоолоо хийгээд л, ер нь Дорнод аймгаас зөвхөн манай сумын 16 охиныг л фронтод авч явсан юм билээ.

    -Үнэхээр эх оронч, дайчин хүмүүс байжээ. Та нар хэдэн сар дайны шугамд үүрэг гүйцэтгэсэн бэ?

    -Халх голын дайн 1939 оны тавдугаар сарын 11-нд эхэлсэн. Бид Баянтүмэнд /одоогийн Чойбалсан хот/ долоодугаар сард ирсэн. Наймдугаар сарын сүүлээр япончууд ялагдлаа хүлээсэн шүү дээ. Түүнээс хойш 11 дүгээр сар хүртэл бид шархтануудаа эмчилсэн. Үүний дараа нөхөд маань нутаг буцаж, би эмнэлэгтээ ажиллахаар үлдсэн юм даа.

    -Дайнд явахад тань аав, ээж нь юу гэж байсан юм бол оо?

    -Ээж минь намайг зургаан настай байхад өөд болсон юм. Аав, эгч хоёр маань мал малладаг байсан. Тэр хоёртоо хэлэлгүйгээр, сумын төвөөсөө шууд л дайнд явчихсан. Нөгөө хэд маань ч гэрийнхэнтэйгээ уулзаагүй байх.

    -Тэр 16-н охидын дунд хамгийн жаахан нь хэдэн настай байв?

    -Биднээс хамгийн жаахан нь, 14 настай хоёр охин байсан.

    -Ийм жаахан охидуудаас тийм их зориг гарсанд бахархал төрж байна. Дайны дараа хоорондоо уулздаг байв уу?

    -Дайнаас хойш бид бараг уулзаагүй. Сүүлд хотод долоон хүн ирсэн байсан. Бусад нь хөдөө мал малласан байх.

    -Та нар түр сургуульд байхдаа, монгол бичиг үзэж байв уу?

    -Бид эхлээд, латин үсэг сурч байсан. Дараа нь хуучин монгол бичиг, тэгээд сүүлд, шинэ үсэг сурсан. Манай нутагт оросууд их байсан юм. Тэдний хүүхдүүдтэй тоглосоор, ойр зуурын орос хэл бас сурч байлаа. Намайг долоон настай байхад, Чойвондондог гэж хүн айл гэрээр явж латин үсэг зааж байсан юм. Түүний дараахан, манай хүргэн ах н.Сэрэн гэж хүн Оросоос ирээд, надад хуучин монгол бичиг заасан. Тэдний буянд л жаахан гадаад хэл сурсан байв /инээв/. Дайны үеэр, орос сургагч багштай харьцахад, хэл нэвтрэлцээд, хэрэг нь гарч л байлаа.

    -Тэгээд дайнаас бүгд эсэн мэнд буцацгаасан уу?

    -Тийм ээ. Бүгд эсэн мэнд гэртээ харьцгаасан.

    -Энэ түүхийн талаар яагаад хүмүүс сайн мэддэггүй юм бол оо. Олонд сурталчилж бахархан алдаршуулмаар түүх биш үү?

    -Хүмүүс сүртэй том гавьяа байгуулсан гэж боддоггүй л байсан байхгүй юу. Харин аймгийн сонины сурвалжлагч н.Цэнднасаа гэж хүн бидний 16 охины тухай сонинд гаргаж байсан. Бид ч ямар гавьяа байгуулснаа өөрсдөө ухаараагүй, осолдохгүй ирснээ л гарцаагүй мэдэж байлаа.

    -Та нарын гавьяаг үнэлж, шагнал өгч байв уу?

    - Тухайн үедээ ч бид хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодохоос, гавьяа шагнал хүсдэггүй л байсан. Бүр сүүлд, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа, би хотын захиргаанд очиж дайнд оролцож явсан түүхээ ярьсан. Гэтэл намайг Батлан хамгаалахын яаманд ханд гэсэн л дээ. Тэгээд би Батлан хамгаалах яаманд өргөдөл бичиж өгснөөр, нөгөө хэдийн маань 5,6 нь орон сууцтай болсон. Бусад нь ч орон сууц авч чадалгүй бурхны оронд заларсан даа. Сонин хэвлэлд, Цэнднасаа сурвалжлагч бидний тухай их сайхан бичсэн байсан. Тэр сониныхоо хэсгийг барьж очиход, Батлан хамгаалахын яамныхан таатай хүлээж авч, бидний 16 хүнд ахмад дайчны үнэмлэх олгосон.

    -Та цэргийн эмнэлэгтээ үлдээд, 1945 оны чөлөөлөх дайнд бас оролцсон юм уу?

    -1945 оны дайны үеэр, арын албаны дарга Чойндон гэдэг хүн байсан. Тэр хүн намайг 1945 оны чөлөөлөх дайнд арын албанд ажилла гэж үүрэгдсэн юм. Ингээд Лувсан, Цэрэн, Мягмар, Батцэнгэл гээд эмч нартай ажилласан. 1945 оны дайнд ч сүртэй оролцсон зүйл байхгүй дээ. Тухайн үед цэргийн хангамж сайн байсан. Манай цэргүүд л хил рүү явцгаасан. Бид арын албанд хэрэгцээтэй зүйлийг дамжуулах л үүрэг гүйцэтгэсэн. Арын албаныхан дайны талаар сайн мэдээгүй ээ.

    -Нөхөр тань цэргийн хүн байсан уу?

    -Нөхөр маань цэргийн дарга, хошууч Б.Барс гэж хүн байсан. 1945 онд 27 дугаар отрядад нөхөртэйгөө танилцсан юм. Тэнд үндсэн ажилтнаар үлдсэний дараахан аавын маань бие муудлаа гэж хэл ирээд, тэр эмнэлгээс чөлөө авч морин өртөөгөөр гэртээ очсон. Ингээд сумынхаа эмнэлэгт гурван жил ажилласан юм. Дараа нь нөхөртэйгөө хамт 31 дүгээр отрядад хамт ажилласан.

    -Та сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарав уу, эсвэл өөр ажил хийж байсан уу?

    -Би 1951 онд хотод шилжиж ирээд Худалдааны техникумыг нийтийн хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тогооч мэргэжлээр 25 жил ажилласан. Туул рестораны ахлах тогоочоос эхэлж байсан юм. Дараа нь Их тэнгэрийн амны нэгдүгээр хэлтэст зочны хоол хийдэг байлаа. Тухайн үед гадаадын олон улс төрийн зүтгэлтэн, сэхээтнүүд айлчлалаар ирж, тэдэнд хоолоор үйлчилдэг байсан. АНУ-ын ерөнхийлөгчөөс эхлээд олон ерөнхийлөгчийг хоолоороо дайлж байлаа. Тийм болохоор маш хариуцлагатай ажил. Миний хоолыг идсэн зочид юу гэхээс их эмээдэг байсан даа. Одоо хамт ажиллаж байсан хүмүүс бүгд байхгүй болж дээ.

    -Тогоочоор ажиллахдаа та хэдэн төгрөгийн цалин авдаг байв даа?

    -Миний сарын цалин 900 төгрөг байсан. Үүнээс гадна зочны бэлэг ирдэг байсан. Тэр үед хэлтсийн дарга маань ажилласан байдлын бичиг хийгээд дарга нарт өгдөг. Тийм болохоор их хариуцлагатай байлаа. Гадны зочдыг дагаад хөдөө их явдаг байсан.

    -Та дайнд явахынхаа өмнө юу хийж байсан бэ?

    -Би 12 настайдаа Сүүн заводод ажиллаж байсан. Тухайн үед Сүүн завод байгуулагдаад, намайг сумын төвийн сүүний фермерийн эрхлэгчээр ажилд авсан. Тэнд хоёр жил эрхлэгч хийж байгаад, дайнд явсан.

    -Тухайн үед 12 настай хүүхдээр хөдөлмөр эрхлүүлдэг байсан юм уу?

    -Би тэр үед бичиг үсэг гадарладаг, тэмдэглэл хийдэг болчихсон байсан болохоор л намайг ажиллуулсан. Манай фермер дандаа масло хийдэг байсан. 100 литрийн торхонд машиндсан цөцгийгөө хийгээд Сүүн заводод тушаадаг байлаа.

    -Хөдөлмөрийн гараагаа та сүүн замаар эхэлсэн хүн байна шүү дээ. Гадаадын том зочдыг ч хооллож ундалж, тун буянтай хөдөлмөр эрхэлжээ?

    -Тиймээ. Тэгээд би хортой нөхцөлөөр тэтгэвэртээ гарсан ч ажлаа хийнэ гээд нэлээд олон жил үргэлжлүүлэн ажилласан.

    - Баяндунгийн 16-н охид үнэхээр бахархам "түүх бичжээ". Баяндун сум буриадуудын нутаг. Тантай хамт явсан охид бүгд буриад басган байсан уу?

    -Би буриад хүн. Тэр 16-н охин бүгд буриад байсан. Буриад хүмүүс их хөдөлмөрч зан чанартай байдаг шүү дээ.

    -Та одоо хэдэн хүүхэдтэй вэ. Ач, зээ өнөр өтгөн болов уу?

    -Эмээ нь одоо гурван охинтой. Хамгийн том нь 73 настай, надтай адилхан эмээ байгаа даа /инээв/. Нэг хүүтэй байсан юм. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан байхдаа өөд болсон.

    -Баярлалаа Танд.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Д.Базарханд: Дайнд оролцсон Баяндунгийн охидын түүхийг 40 жил нууцалсан

    2022-03-31 17:33
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.