SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Д.Базарханд: Дайнд оролцсон Баяндунгийн охидын түүхийг 40 жил нууцалсан


    С.Мөнхбаатар
     2022-03-31 17:33
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 16 охин оролцсон түүхтэй. Тэднээс өдгөө цор ганц нь л энх тунх байгаа бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагын дараа манай агентлагт олон хүн хандсаны нэг нь Д.Базарханд гуай юм. Түүний хоёр эх нь буюу төрүүлсэн, өргөж авсан ээж нь Баяндунгийн баатарлаг охидын дунд дайнд морджээ. Д.Базарханд гуай ээж болон хүргэн ахынхаа 40 жил дарсан нууцыг бидэнд ийнхүү задалсан юм.

    -Халх голын дайнд оролцсон Баяндунгийн 16 охидын дунд таны ээж байсан хэрэг үү?

    -БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч даргын 1939 оны долдугаар сарын 20-ны 80 дугаар тогтоолоор Баянтүмэнд 200-300 ортой цэргийн госпиталь байгуулсан юм билээ. Баянтүмэн гэдэг нь одоогийн Чойбалсан хотын төв хэсэг шүү дээ. Энэхүү дайнд явахаар Баяндун сумын 30 гаруй эмэгтэй хүсэлт гаргасан ч аймгийн Намын хороо тэдний 16-г нь зөвшөөрч явуулсан юм билээ. Тэдний дунд намайг өргөж авсан ээж А.Дарийм, төрсөн ээж О.Балдармаа нар байсан.

    -Ээж тань дайнд явсан тухайгаа хэрхэн дурсдаг байв?

    -Ээж маань тэрхүү госпитальд асрагч хийж байсан юм гэсэн. Тэдгээр охид тэнд угаагч, цэвэрлэгч, сувилагч гээд л эмч нарын гар хөлийн үзүүрт зарагдаж байсан. Сүүлд сум нэгдэлдээ ирээд тодорхой хугацаанд ажиллаад, зарим нь  албан ёсоор сувилагч болсон юм байна. Ц.Чимэдцэрэн, Ж.Цэмпэлмаа хоёр эмч нарыг долоо хоног дагаад л тариа хийдэг болчихсон. Тэр хоёр л дайны үеэр сувилагч хийж байсан. Бусад нь хар бор л ажил хийж байсан юм гэсэн. Ж.Цэмпэлмаа нь сүүлд Багшийн техникум төгсөөд багш болсон гэсэн.

    -Чухам яагаад 16 охиныг сонгож авсан талаар та сонирхож, судалж байв уу?

    -Энэхүү түүхийг 1939 онд Баяндун сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга байсан Н.Аюуш гэж хүн надад Халх голын дайны 40 жилийн ой буюу 1979 оны зургаадугаар сард аминчлан ярьсан юм. Тэр хүн миний ээжийн төрсөн дүүтэй ханилсан, хүргэн ах маань юм. Ах хэлэхдээ, 1939 оны зун Баяндун сумын залуусыг цуглуулж,  гурван сарын хугацаатай монгол бичгийн түр сургууль ажиллуулж байсан юм гэсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд Баяндунгийнхан хиаруулж, сумын төвд эрчүүд бараг байхгүй болсон байсан юм билээ. Түр сургуульд 30 гаруй эмэгтэй суралцаж байсан. Тэд дайнд оролцох санал гаргасан юм билээ. Н.Аюуш ах энэ тухай аймгийн Намын хороонд танилцуулж, зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл тэднээс 16-г нь дайнд явуулахыг намын хороо зөвшөөрчээ. Ингэхдээ голдуу хэлмэгдсэн, ардаа татлаа түлхээгүй хүүхдийг сонгож авсан гэж ярьсан. Учир нь, охидын амь нас үрэгдвэл хойноос нь нэхэх хүн байхгүй гэж энэ шийдвэрийг гаргасан юм гэсэн. Харин сум нэгдлийн дарга н.Жамц өөрийн охин Ж.Цэмпэлмааг сувилагч болгоно гэж явуулсан. Халх голын дайны 30 жилийн ой буюу 1969 онд энэ тухай анх яригдсан ч нам дарсан гэж байсан.

    -Яагаад нам дарсан юм бол, нууцлах ямар нэг шалтгаан байв уу?

    -Охид дайн дууссаны дараа, 12 дугаар сар хүртэл эмнэлэгтээ өвчтөнүүдээ асарсан. Ингээд 12 дугаар сарын сүүлээр нутаг буцахаар болоход нь аймгийн Намын хорооноос настайвтар, бүдүүн хар хүн ирж яриа хийсэн. Тэрээр, дайнд оролцсон тухай хэнд ч ярьж болохгүй гээд, охидоос ам тангараг авсан юм гэсэн. Ихэнх нь эсэргүүний хүүхдүүд байсан болохоор их айсан байх л даа. Үүнээс хойш 40 жилийн турш энэ тухай нэг ч үг дуугараагүй хүмүүс дээ. Энэ тухай өмнө нь би хүнд ярьж байгаагүй ээ. Н.Аюуш ах тэр зун надад хэлэхдээ, “За миний дүү, чи их сургууль төгслөө, чамд одоо нэг зүйл хэлэх ёстой. Гэхдээ үүнийг зөвхөн дотроо хадгалж яв. Хамаагүй ярьж явбал, хожим намын гишүүн болоход чинь саад болно” гэж анхааруулаад ярьсан юм.

    -Дайнд тэдгээр бүсгүйчүүд нэг нь ч эндэлгүй эсэн мэнд ирцгээсэн үү?

    -1939 оны долоодугаар сарын сүүлээр тэдгээр охидыг Баянтүмэнгийн госпитальд хүргэхээр үхэр тэргээр авч явсан. Зарим нь морьтой явцгаасан юм байна. Н.Аюуш ах сумаас 30 км газарт Яргын даваа хүртэл гаргаж өгсөн гэсэн. Тэд аймгийн төв орохын өмнөхөн дээгүүр нь онгоц нисэж, морьд үргэсэн. Энэ үед М.Цэгмид гэх охин мориндоо чирэгдэж бэртсэн. Ингээд эмнэлэгт хүргэгдээд, удалгүй нас барсан гэж ярьсан. Тэгэхээр 16 эмэгтэй дайнд явахаар бүртгүүлсэн ч яг 15 нь оролцоод эсэн мэнд буцсан.

    -Энэ түүхийг таны ах Н.Аюуш яагаад 40 жилийн дараа хэлэх болсон юм бол?

    -Халх голын 40 жилийн ойн үеэр дайнд оролцсон бүсгүйчүүдийг Оросын нэгэн генерал Намын төв хорооноос сурж ирсэн. Тэр хүн дайнд явсан охидтой хамт цэргийн госпитальд ажиллаж байсан юм гэсэн. Ингээд Намын төв хорооноос аймгийн Намын хороо руу утас цохиж, тэдгээр баатарлаг гавьяа байгуулсан бүсгүйчүүдийг алдаршуулах үүрэг өгсөн юм. Энэ үеэр аймгийн намын хорооныхон сандралдаж, “Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасааг энэ хүмүүсийг эрж сурах ажилд томилсон юм билээ. Ингээд “Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасаа ээжтэй чинь уулзаж, дайнд оролцсон хүмүүсийн нэр, усыг тодруулахаар болжээ гэж Н.Аюуш ах надад хэлсэн. Ээж чинь чих хатуу болохоор ярилцахад нь чи туслах хэрэгтэй гэлээ. Маргааш нь үнэхээр аймгийн сонины сурвалжлагч Д.Сэнэднасаа ирж, ээжтэй нэлээд удаан ярилцсан. Ингээд “Дайнд оролцогчид” гээд нэр тэмдэглэж авсан. Үүнд, Арилдийн Дарийм 20 настай, Мөнхийн Дарийм 18 настай, Очирын Балдармаа 20 настай, Жамцын Цэмпэлмаа 16 настай, Самбуугийн Балжинням 14 настай, Дэлэгийн Цэгмэд 17 настай, Буджавын Жаргал 20 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн 15 настай, Цэдэнгийн Ханд 17 настай, Дагвын Балдалмаа 18 настай, Гэлэгбалсангийн Хандсүрэн 14 настай, Гончигийн Хандам, Дондогийн Ханджав, Магсарын Цэгмэд зэрэг нэр байсан. Тэр моринд чирэгдэж нас барсан нь Магсарын Цэгмэд, харин одоо энх тунх амьдарч байгаа нь Ц.Чимэдцэрэн гуай юм.

    -Та эхээс хэдүүлээ вэ?

    -А.Дарийм ээжээс хүүхэд төрөөгүй. Тиймээс дайнд явсан найзаасаа намайг өргөж авсан юм билээ. Ой дөрөвтэй байсан. Аав намайг авахаар ирэхэд, миний төрсөн ах намайг харамлаад байсан гэсэн. Тэгээд аав сумын төвөөс чихэр авч ирээд ахыг хуурч, намайг авч явсан гэнэ билээ. О.Балдармаа ээж сайн найзаа гээд хүүгээ өргүүлсэн. Миний төрсөн ээж зургаан хүү төрүүлсэн мундаг хүн бий. Дайны дараахан хүмүүс ах дүү нарынхаа хүүхдийг өргөж авдаг байсан. Миний ээж хамгийн бага дүүг үлдээгээд, бусдыг нь өргүүлсэн юм. Одоо ах дүү нар маань бүгд өөр овогтой. Миний өргүүлсэн аав ээж 50-60 насандаа өөд болсон. Түүний дараахан би төрсөн ээжтэйгээ цагаан сараар золгодог болсон доо.

    -Таны хоёр өвөө ямар хүмүүс байсан бэ?

    -Миний эмээ н.Маря гэдэг хөгшин байсан гэсэн. Аав маань хүнд өргүүлсэн болохоор хөгшин аавын талаар сайн мэддэггүй юм. Хэлмэгдсэн л юм гэсэн. Жаахан байхад энэ тухай сонирхож асуудаггүй тэнэг байжээ. Н.Аюуш ах 40 жил нууцалж байж надад ярьсан зүйлийг, би бас 40 жилийн дараа та нарт ярилаа шүү.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв

    2022-03-31 17:32

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.