Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, БНСУ-ын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх тухай шийдвэр гаргажээ.
Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэн визийн шаардлагаас чөлөөлөгдөх юм.
Засгийн газрын тогтоол 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.
Ташрамд дурдахад, ГХЯ-ны мэдээгээр, одоогоор гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөл бүрдээд байна. Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Цахимаар 656 иргэн визээ мэдүүлж аваад байна
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөв