Хөл хорионд ороод буй Хятадын Шанхай хотын нэгэн иргэнийг нас барсан гэж үзээд цогцос хадгалах уутанд хийн, шарил хадгалах газар руу явуулсан хэрэг гарчээ.
Хамгаалалтын хувцастай ажилтнууд машинаас цогцос хадгалах уутанд байсан нэгэн иргэнийг гаргаад морг руу оруулах гээд тэргэн дээр тавьтал тухайн хүн амьд байсныг нь олж мэдсэн байна. Энэ үйл явдлыг ойролцоо байсан нэгэн хүн бичиж аваад нийгмийн сүлжээнд тавьжээ. Бичлэг тавдугаар сарын 1-ний ням гарагт Хятадын нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийн дургүйцлийг хүргэн, айдаст автуулсан байна. Уг бичлэгийг хийсэн хүн "Тэд амьд хүнийг үхсэн гэж хэлээд явуулж байна. Маш хариуцлагагүй үйлдэл" гэжээ.
Хятадын хамгийн орчин үеийн, хөгжсөн энэ хотод ийм үйлдэл гарна гэдэг байж боломгүй юм хэмээн тус улсын Weibo сүлжээнд бас нэг иргэн бичсэн байна. Мөн нэг хэрэглэгч "Хүнийг санаатайгаар алж байна" гэжээ.
Тухайн иргэний биеийн байдал одоо тогтвортой байгаа гэж дүүргийн захиргаанаас мэдэгдэв. Уг хэргийн дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж Путуо дүүргийн Иргэний хэрэг эрхлэх газар, нийгмийн хөгжлийн албаны гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тухайн иргэн ахмадын сувилалд эмчлүүлж байсан бөгөөд сувиллын даргыг мөн ажлаас нь халсан байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдсон эмчийн эрхийг хасжээ.
25 сая хүн амтай Шанхай хотод халдварын тохиолдол ихэссэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 31-нээс хойш хөл хорио тогтоогоод буй.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв