Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав "Ханбогд" ногоон хот байгуулахыг уриаллаа.
Тэрбээр, Ерөнхийлөгчийн санаачилгыг бодитой хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг түшиглэн “Оюуномин” буюу ногоон хот байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн “Тэрбум мод” тарих санаачилга, шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрийг дэмжин, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон монголын бүх ард түмэнд хандан уриалга гаргаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Б.Осоржав хэлэхдээ, “Монгол Улс 44 жилийн өмнө ОХУ-ын Засгийн газар, ард түмний тусламжаар Эрдэнэтийн овооны эрдэнэс баялгийг түшиглэн Эрдэнэт үйлдвэр, хот байгуулж байсан туршлагатай. Харин одоо ногоон хот суурин байгуулж болж байна. Ханбогдыгоо ногоон хот болгож яагаад болохгүй гэж. Улсын том жижиг уурхай бүрийг дагасан хот тосгон суурингийн төвтэй болъё. Өргөн уудам газар нутгийнхаа өнцөг булан бүрийг монгол эзэнтэй болгоход төр засгаас тодорхой шийдвэр гаргаж баталгаажуулах хэрэгтэй"-г тэмдэглэлээ.
Түүнчлэн, Дорноговь аймгаас эхлэн Говийн их дархан цаазат газар хүртэл таван аймагт 6-8 метр өргөнтэй ногоон ойн бүслүүр татаж мод тарихыг уриалгадаа мөн дурджээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна