"ОХУ-ын Элчин сайд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зогсоосон цагдаагийн албан хаагчид дипломат эрх сануулав" гэх мэдээлэл нь ташаа болохыг Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.
Цахим орчинд ОХУ-ын Элчин сайд Монголын хүүхдийн ордны уулзвар дээр албаны машиныхаа дэргэд замын цагдаатай уулзаж байгаа зураг тарсан бөгөөд, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, шалгахаар зогсоосон албан хаагчийг эсэргүүцэж, дипломат эрх сануулсан гэх мэдээлэл гарах болсон юм.
Дээрх үйл явдлын зураг нь 2018 онд болж байсан бөгөөд ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асуухаар түр зогссон бөгөөд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлэлдээ дурджээ.
Иймд аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг тус албанаас зөвлөв.
Мөн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснийг Тээврийн цагдаагийн алба анхааруулав.
3 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв