SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    У.Хүрэлсүх: Сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай


    Б.Болд
     2022-12-12 16:37
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    “Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн, Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Тэрбээр, “Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын  баярын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дэлхий дахин орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтингелийн мэндэлсэн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн утга учир нь сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхэд оршдог юм.

    Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1921 онд Монгол, Түвдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсанаас хойш манай сувилахуйн салбарынхан ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө 101 дэх жилдээ нэр төртэй зүтгэж байна. Эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн сувилагч Та бүхний гавьяат үйлсийг түүх гэрчилнэ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, эрүүл мэнд, ар гэрээ умартан зүтгэж, ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд Та бүхнээр Монгол төр, ард түмэн бахархаж байна. Цагаан өмсгөлтэй, гэгээн үйлстэй Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.


    Бид аливаа тэмдэглэлт өдрөөр амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, алс хэтээ төлөвлөн хэлэлцэх учиртай. Манай улсын эрүүл мэндийн салбарт 13 мянга гаруй сувилагч ажилладаг. Бид эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэдий ч эмч, сувилагчийн харьцаа 1:1.1 байгаа нь сувилагч хангалтгүй байгааг харуулж байна. Сувилагчийн тоог нэмэхийн тулд сувилагчаар суралцах оюутны зардлыг төр хариуцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо чамлахааргүй хэдий ч сувилагч дутагдсаар байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх шаардлагатай гэсэн үг юм.

    Би Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын бодлого, эрх зүйн орчныг Та бүхний идэвхтэй оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр шинэчлэн шийдвэрлэснийг эргэн санахад таатай байна. Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг багц хуульд өөрчлөлт оруулж, тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн. Чанартай, оновчтой, аюулгүй тусламж, үйлчилгээг ард иргэд харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүй хүртэж, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж эхэлснээр чанараар өрсөлдөх, үйлчлүүлэгчээ татах боломж бүрдэх эхлэл болсон юм. 2016 оноос сувилагчдын цалинг хоёр дахин нэмсэн. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эхэлснээр, тогтмол цалин авах биш, хийснээрээ цалинждаг бодит үр дүн гарсан.

    Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай байна. Сувилагчийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадвар, тусламжийн нэр төрөл, сувилагчид учирч болох эрсдлийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллаа авдаг, мөн ажлаас халшрах бус урам зориг авдаг, бахархдаг хөшүүрэг болохуйц шинэчлэлийг бүх түвшинд нэн даруй хэрэгжүүлэхийг салбарын удирдлагын баг анхаарах нь зүйтэй. Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад  мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэхэд Та бүхний хүчин чармайлт, оролцоо нэн чухал юм.

    Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм хүндэт сувилагч Та бүхний сэтгэл зүтгэл, хандлага, оролцоо юу юунаас чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ард түмнээ гэсэн хүнд хэцүү бөгөөд нэр төртэй албыг ямагт мэдэрч, дэмжиж байдаг таны гэр бүл, үр хүүхдүүд, хань ижилд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Алтан гартаа анагаах увдистай, асрал хайраа ард түмэндээ зориулсан, ачлал энэрлийн бурхан сувилагч Тандаа баярлалаа. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай” гэлээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.