УИХ-ын чуулганы индрээс айл өрхүүдэд жорлон барьж өгөх санаачилга гаргаж, олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үндсэн ажлаа тултал хийж байна хэмээн өөрийн цахим хуудсандаа жиргэжээ.
Чуулганы үеэр улсын төсвийг хэмнэх талаар ярьж байхад л, төсвийн мөнгөөр айл өрхийн жорлон барина гэж хэлсэн түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү" хэмээн загнасан. Ер нь М.Оюунчимэг гишүүн чуулганы индрээс үг хэлэх бүрт л шүүмжлэлд өртөж байдаг нэгэн. Магадгүй, ажил хийдэггүй байсан бол шүүмжлэлд өртөхгүй байсан ч юм бил үү. Ямартаа ч тэр өөрийгөө үндсэн буюу УИХ-ын гишүүний ажлаа энэ мэтээр тултал хийдгээ цахим орчинд зарлалаа.
Тэрбээр, "Өөрийнхөө тухайд хэлэхэд, үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу, яасан эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ" хэмээн жиргэжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо