Колумбын нийслэл Богота хотноо энэ сарын 5-нд эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн байна.
Богота хотын "Gran Carpa Americas Corferias"-т болсон тэмцээнд М.Анхцэцэг маань түлхэлттэй 2 дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж медалийн болзол хангасан. Манай тамирчин огцомоор захиалсан 3 өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон аж.
Тэрбээр ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртэж байсан юм. Манай улсаас Боготад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 4 эмэгтэй туйванч өрсөлдсөн юм.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо