Зах зээлийн үнэлгээгээр Өмнөд Солонгост гурав дугаарт эрэмбэлэгддэг харилцаа холбооны компани LG Uplus Corp энэ оноос эхлэн ганц бие эрэгтэй ажилтнуудаа урамшуулдаг болжээ.
Энэ нь зөвхөн гэр бүлтэй ажилтнуудыг дэмждэг уламжлалт бодлогыг өөрчлөх тус компанийн үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар бий болсон шинэ журам юм байна.
Өөрөөр хэлбэл ганцаар амьдрах замыг сонгосон хүн үүнийхээ төлөө шийтгүүлж, урамшуулалд хамрагдахгүй байх ёсгүй, ижил хүндлэгдэх ёстой гэж ажилтнуудын зарим хэсэг үзэх болжээ.
LG Uplus Corp компанийн ийм урамшууллыг хүртсэн анхны ажилтан өчигдөр талархлаа компанийнхаа дотоод сайтад бичиж, бусад нь баяр хүргэсэн байна.
Тэрбээр энэ жил нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал, тав хоногийн цалинтай чөлөө авахаар болжээ.
38 ба түүнээс дээш настай, доод тал нь таван жил ажилласан хүнд ийм урамшуулал олгодог болж байгаа юм байна.
Хэрвээ гэрлэвэл урамшуулал хүртэхээ болих гэнэ. Бас урамшуулал хүртсэнээсээ хойш доод тал нь хоёр жил гэрлэхгүй, ажлаас гарахгүй байх нөхцөлтэй ажээ. Хэрвээ энэ нөхцөл зөрчигдвөл авсан урамшууллаа буцааж төлөх юм байна.
Өмнөд Солонгосын компаниудад залуу үеийнхэн, тэр дундаа ганц бие залуус олноор ажилладаг болж буй энэ үед ийм төрлийн урамшууллын механизм тэднийг тогтвортой, сэтгэл хангалуун ажиллахад чухал нөлөөтэй болж байгаа ажээ.
Гэхдээ LG Uplus Corp компанид нэвтрүүлсэн жишгийг бусад томоохон компаниуд дагах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв