2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн байшингийн вакуум цонхыг эвдэж, эд хогшлыг нь хулгайлсан хэрэг гарчээ.
Тус байшинг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийнх гэсэн мэдээлэл гараад байсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Хулгай гарсан зуслангийн байшин нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийнх мөн.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанчлан хариуцлага тооцно” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш