ОХУ-ын Чеченийн БНУ-ын засаг захиргааны тэргүүн Рамзан Кадыров өнгөрсөн долоо хоногт Оросын төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо биеийн чадал тэнхээгээ харуулсан байна.
Ингэхдээ тэр камерын өмнө гар дээрээ суниаж үзүүлжээ. Танхимд байсан үзэгчид 46 настай Кадыровт баяр хүргэн алга ташиж байлаа.
Гэхдээ түүний үзүүлбэр онлайн орчинд нэр хүндийг нь эрс унагасан юм.
Тэр нийтдээ 35 удаа суниахдаа маш муу техник үзүүлж, үндсэндээ “оромдсон” байна.
Өөрийгөө байнгын бэлтгэлтэй, “чанга эр” мэтээр харуулах дуртай Кадыровын хувьд энэ нь ичмээр үзүүлбэр байв.
Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгийн дор нэг хүн “Энэ бол гар дээр суниалт биш. Тэр зүгээр л толгойгоо хөдөлгөж байна. Суниалтад биеийн дээд хэсгийг бүхэлд нь ашиглах ёстой. Тэр өрөвдмөөр харагдаж байна” гэж бичжээ.
АНУ-ын армийн хурандаа гэх нэгэн “Түүний гүйцэтгэл АНУ-ын тэнгисийн цэргийн сургуулийн стандартад огт нийцэхээргүй байна. Биднийхээр бол тэр эхний түлхэлт дээрээ л 1, 1, 1 гээд гацчихлаа” гэж шүүмжлэн бичсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш