SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Нүүрсээ хилийн үнээр борлуулснаар худалдан авалт шударга, нээлттэй болно


    С.Мөнхбаатар
     2023-01-04 11:05
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Манай улс энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ цахим биржээр, хилийн үнээр борлуулна. Энэхүү үйл ажиллагааг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлэх талаар Засгийн газраас тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдээд байна. 

    Тус компани нүүрсээ хилийн үнээр цахимаар худалдахаар болж буй ч энэ бол цаашдаа улсын хэмжээнд хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарыг бүхэлд нь хамрах томоохон ажиллагаа гэдгийг УУХҮЯ-наас өмнө нь мэдэгдсэн юм.

    “ЭТТ” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, “Бид нүүрсээ үнэд хүргэх энэ боломжийг алдаж болохгүй” гэдгийг хэлж цахим худалдаанд шилжихээс гадна тээвэрлэлтээ өөрсдөө  хариуцах зарчимд шилжинэ гэдгийг мэдэгдэж байна. Энэ боломжийг биржээр арилжих цахим худалдаа хамтад нь олгож буй аж. Энэ хүртэл манай улсын нүүрсний компаниуд нүүрсээ уурхайн амны үнээр худалдаж ирсэн. Энэ нөхцөл байдалд “ЭТТ” компани гэхэд 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжоо алджээ. 2011 оноос өнөөг хүртэл тус компани нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байв. Үүний зөрүү нь 4.2 тэрбум ам.доллар юм.

    Нүүрсийг цахим биржээр хилийн үнээр борлуулахын өмнөх бэлтгэл ажлын нэг нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын (БНХАУ-ын) компаниуд оролцох эрхтэй. Сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын мэдээллийг нэгдүгээр сарын 18-нд нээж, шаардлага хангасан ААН-үүдийг зарлах юм. Бас нэг бэлтгэл ажил нь эрх зүйн зохицуулалт. Энэ дагуу УИХ Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлаад буй. Одоо уг хуультай холбоотой авах арга хэмжээ, хэрэгжүүлэх журмын төслийг парламент эцэслэн хэлэлцэж байна.

    Өнгөрсөн оны IV улирлын байдлаар коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113 ам.доллар байхад хилийн боомт дээрх үнэ 144 ам.доллар байв. (Эх сурвалж: “ЭТТ” компани).

    Бирж байгуулагдснаар экспортод гаргаж буй хүдэр, баяжмал болон боловсруулсан эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг арилжааг биржийн брокер пүүсүүдээр дамжуулан худалдаж, ингэснээр худалдан авах үйл ажиллагаа нээлтэй,өрсөлдөөний зарчмаар олон улсын зах зээлийн үнээр явагдана. Нүүрсээ хилийн үнээр, биржийн зарчмаар цахимаар худалдахын үр дүн, ач холбогдлыг уул уурхайн зөвлөх инженер, доктор, Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж дараах байдлаар тайлбарлаж байна. Тэрбээр, "Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг нэг дор цуглуулаад нээлттэй дуудлага худалдаа юм уу, цахимаар бараа бүтэгдэхүүнээ арилжих. Энд гадаад болон дотоодын байгууллага, худалдан авагчдаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид нар оролцдогоор онцлог. Одоо манай нөхцөлд уурхайн амнаас худалдаа хийж буй байдал багасч, бүтээгдэхүүнээ Монгол-Хятадын хил, улмаар Хятадын Ганцмод боомтод нийлүүлэх нөхцөлтэй гэрээ хийх боломж бүрдэх юм" гэв.

    Уул уурхайн бирж байгуулж, нүүрсээ цахимаар хилийн үнээр худалдахын өмнө:

    • борлуулах  бүтээгдэхүүний стандартыг бий болгох,
    • арилжаалах бүтээгдэхүүний гэрээний загваруудыг боловсруулах,
    • агуулах, лабораторийг итгэмжлэх,
    • тээвэр зуучийн компаниудыг бүртгэлжүүлэх,
    • бүтээгдэхүүний  борлуулалтын зардал,нийлүүлэлтийн цаг хугацаа, нийлүүлэх нөхцлийг оновчтой зөв тооцоолох,
    • гадаадын эцсийн хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдыг татах  зэрэг үе шаттай ажил хийх юм.

    Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар хуралдах горимд шилжсэнээр:

    • Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.
    • Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана.
    • Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана. 
    • Валютын нөөц өснө. 
    • Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг эдийн засгийн давуу байдлууд бий болох ач холбогдолтой юм.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна

    2022-12-15 14:32

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.