УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидний хэсэг нөхдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж, нэр зарласнаас хойш хагас сар гаруй болж байна. Бид цочирдож хүлээж авсан. Ингээд ер нь нүүрсний жинхэнэ хулгайч нарыг олж, уг хулгайг зогсоох чиглэлд санаагаа уралдуулсан. Улмаар лобби бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийн анхны ажил тус тогтоолын төсөл юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд үнэгүй тараан өгч, хяналтын багц бий болгохоор болсон. Эрдэнэс Монгол компанийн дор төрийн эзэмшлийн 19 компани байна. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гээд цаашаа үргэлжилнэ. Хэрвээ 40 хувь нь иргэдийн мэдэлд очвол иргэдийн зөвшөөрөлгүйгээр ямар ч шийдвэр гаргах боломжгүй болно. Нэг улстөрч, ТУЗ-ийн есөн гишүүн, нэг сайдын санал хүсэлтээр аливаа асуудал шийдэгддэг байдал алга болно гэж үзэж байна. Газар доорх баялгийг иргэдэд тэгш хүртээх тал дээр УИХ онцгой анхаарна" гэсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн иргэнд олгоно
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв