SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Иргэний үнэмлэх дээрх ил мэдээллийг арилгаж ялтсанд нь суулгана


    Б.Болд
     2022-03-31 17:51
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

    Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг далдалж, иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо бүхий иргэний бүртгэлийн дугаарыг ил гаргаж, бусад хувийн мэдээллийг санах ойд нь тусгах аж.

    Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог жигдлэх зорилгоор Иргэний улсын бүртгэлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар тогтоожээ.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 23-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл асуулт асууж хариулт авлаа.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, иргэний үнэмлэхийн мэдээллийг нууцлах нь зүйг илэрхийлээд, иргэний үнэмлэхийг шинэчлэхэд хэдий зардал гарах, иргэдэд хүндрэл учрах эсэхийг лавлалаа.  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хууль хэрэгжиж эхэлснээр, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэж буйг онцлоод, иргэний үнэмлэх солих ажилд зардал гарахгүй гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр, "Манай улсад жил бүр 100-120 мянган иргэн шинээр иргэний үнэмлэх авдаг. Мөн дор хаяж 100-120 мянган хүн иргэний үнэмлэхээ хаяж гээсэн үндэслэлээр шинээр авч байна. Тэдгээр хүмүүст олгохдоо хуулийн хэрэгжилтийн дагуу 12 оронтой тоо бүхий дугаарыг иргэний үнэмлэхний дээр ил гаргаж, бусад хувийн мэдээллийг ялтсанд нь суулгана. Өөрөөр хэлбэл, жил бүр 250 мянган хүнд иргэний үнэмлэхний олголт хийгдэнэ гэж үзвэл, 3-4 жилийн дотор шинэчлэх ажил хэрэгжинэ гэсэн тооцоо байна" хэмээв. 

    Мөн тэрээр, БХБЯ-нд иргэдийн хаягжилтын тухай  анхдагч хуулийн төсөл боловсруулж буйг тодотгоод, энэ хуулиар "задгай" гэх хаягжилтийг цэгцэлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан хэлбэр рүү шилжүүлнэ хэмээн тэмдэглэлээ. 

    Тэрбээр мөн мэдээлэхдээ, "EMongolia системээр 76 төрлийн цогц үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж байна. Цаашид 122 төрлийн үйлчилгээг нэмэхээр төлөвлөж байгаа. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсгийг 16-аас дээш насныханд олгож эхэлнэ. Ингэхдээ тухайн иргэний цахим санамжинд тусгана. Түүнчлэн иргэн бүрт төртэй холбогддог и-мэйл хаяг олгоно. Ингэснээр, тухайн и-мэйл хаягаар цэргийн зарлан, пасспортын хугацаа дууссан зэрэг мэдэгдэл очих болно. 12 оронтой дугаар дээр суурилсан энэхүү и-мэйл хаягийг иргэн гар утсандаа суулгаснаар, бүх мэдээллээ авах боломжтой" хэмээв. 

    Цаашид 122 үйлчилгээ EMongolia  системд нэвтэрснээр, киоск болон цахимаар үйлчилгээ авах, ингэхдээ тоон гарын үсгээр баталгаажуулах, шуудангаар хүргүүлэн авах зэрэг боломж нээгдэнэ гэдгийг тайлбарлав. 

    Мөн газрын гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэхээ больсон гэдгийг нэмж мэдээлэв. QR код бүхий гэрчилгээгээ цахимаар авах, иргэн хүсвэл үнэт цаасан дээр хэвлүүлж авах боломжтойг хэллээ. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37

    Төсвийн тодотголын дагалдах хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

    2022-04-28 12:35

    Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэгт сануулах арга хэмжээ авдаг болно

    2022-04-05 16:07
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.