Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Метрополитан Опера дуурийн театрын тайзнаа Травиата дуурьд тоглож байна.
АНУ-ын Нью-Йорк хот дахь 3600 хүний суудалтай дэлхийн хамгийн том театруудын нэг "Метрполитан опера"-д Травиата дуурь энэ сарын 5-26-ны хооронд 5 удаа тоглогдох юм. Тус дуурьд Ардын жүжигчин Э.Амартүвшин гол дүр буюу Жорж Жермон (баритон) -ы дүрийг бүтээж байна.
1853 онд Италийн Ла Фенис театрт анх нээлтээ хийсэн энэхүү дуур нь өдгөө дэлхий дахины театруудын урын санд томоохон байр суурь эзэлдэг байна.
Ташрамд дурдахад, Э.Амартүвшин дуурийн урлагийг сурталчилдаг томоохон хэвлэл болох "OperaWire" сэтгүүлээс шалгаруулсан 2022 оны шилдэг 11
дуурийн дуучны нэгээр тодорсон байна. Тэрээр ноднин буюу 25 насандаа Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн юм.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш