Өнөөдөр аргын тооллын 1 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын өвлийн дунд хар хулгана сарын 18, Үнэг одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Үс засуулахад өлзийтэй сайн
Сэвлэг үргээх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр сэвлэг үргээх буюу засуулбал жаргал ирнэ