Өнөөдөр Билгийн тооллын өвлийн дунд хар хулгана сарын гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 08.41 цагт мандаж, 17.12 цагт жаргана.
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Сэвлэг үргээх буюу засуулбал жаргал ирнэ гэжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг