Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа явуулж, саатуулсан.
Хойшлуулшгүй ажиллагааны явцад С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хурааж авсан.
Мөн түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа дуусч, сулласан байна. Тодруулбал, түүний өмгөөлөгчийн хүсэлт тайлбараар "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ" авах тухай шүүхийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан.
Тэгвэл С.Батдөлийг цааш хорих эсэх хурал Баянгол дүүргийн шүүхэд өнөөдөр /2023.01.09/ боллоо. Шүүхээс С.Батдөлийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болсон байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1-д зааснаар гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэснийг үндэслэн яллагдагч С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Түүнийг 2018 оноос эхлэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдан борлуулан, олсон орлогоос их хэмжээний татварт ногдох орлогыг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц болон өөрийн орон сууц, гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн татвараас төлөхөөс зөайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2022 онд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зэргээр өөрчилж байнга мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд яллагчаар татсан байна.
Улмаар С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3.1, 18.6.2.2 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.
18.3 дугаар зүйл: Татвар төлөхөөс зайлсхийх
18.3.1 Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл Мөнгө угаах
18.6.2.2. Мөнгө угаах үйлдлийг байнга тогтвортой үйлдэх эдгээр зүйл ангиар тус тус шалгаж эхэллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо